Zuiio ID бүртгэл устгах

Zuiio ID бүртгэлээ өөрөө устгах, Facebook-ийн холболтыг салгах, нэвтэрч чадахгүй үед хүсэлт гаргах заавар.

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10-р сарын 26

Zuiio ID бүртгэлээ устгах

  1. Бүртгэлийн тохиргоо руу орно уу(хэрэв нэвтрээгүй бол эхлээд нэвтэрнэ).
  2. “Аюултай бүс” хэсгээс “Устгах” гэдгийг сонгоно.
  3. Бүртгэлтэй имэйл хаягаа бичиж баталгаажуулна. Нууц үгээр нэвтэрдэг бол одоогийн нууц үгээ мөн оруулна.

Устгасны дараа Zuiio ID бүртгэл болон Zuiio ID-аар нэвтрэх боломж хаагдана. Энэ үйлдэл нь Zer, Tolom зэрэг холбогдсон бүтээгдэхүүнд хадгалагдсан таны мэдээллийг автоматаар устгахгүй; тухайн бүтээгдэхүүнээс тусад нь устгуулах хүсэлт гаргана уу.

Бүртгэлээс тусдаа хадгалагддаг нэг удаагийн код болон хамгаалалтын тоолуурын мэдээлэл устгасны дараа шууд цэвэрлэгдэхгүй байж болно. Дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.

Facebook холболтыг салгах

Facebook-ээс Zuiio ID-д өгсөн зөвшөөрлийг цуцлахын тулд дараах замаар орно уу:

  1. Facebook дээр “Settings & privacy” → “Settings” хэсгийг нээнэ.
  2. “Apps and websites” → “Active” жагсаалтаас “Zuiio ID”-г сонгоно.
  3. “Remove” гэдгийг сонгож холболтыг салгана.

Facebook дээрх энэ үйлдэл зөвхөн Facebook-ийн зөвшөөрлийг цуцална. Zuiio ID бүртгэл устахгүй. Бүртгэлээ устгахын тулд дээрх /account зааврыг тусад нь дагана уу.

Нэвтэрч чадахгүй бол

Бүртгэлтэй имэйл хаягаасаа support@zuiiotech.com-д “Zuiio ID бүртгэл устгах” хүсэлт илгээнэ үү.

Энэ хуудас нь хэрэглэгчдэд зориулсан устгах заавар бөгөөд Meta/Facebook-ийн өгөгдөл устгах callback endpoint биш.